БИДНИЙ ТУХАЙ

      Тус лаборатори нь ус, цаг уур, уур амьсгал судлалын чиглэлд судалгаа шинжилгээ хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, үндэсний шинэ залуу судлаач эрдэмтдийг бэлтгэх эрхэм зорилготой.  Эрхэм зорилгынхоо хүрээнд үндэсний болон олон улсын түвшинд үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Боловсрол, шинжлэх ухааныг хослуулсан оюуны бүтээлээр нийгэмд  өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй шинэ залуу үеэр эгнээгээ бүрдүүлсэн МУИС-ийн судалгааны баг юм.

Хамтын ажиллагааныхаа цар хүрээг тэлэх зорилгоор хувь хүн, үйлдвэр аж ахуйн нэгж, дотоодын мэргэжлийн бусад байгууллагуудад манай үүд хаалга үргэлж нээлттэй. Түүнчлэн, нийгмийн хэрэгцээт бүтээгдэхүүн үйлдвэрлэх таны үйлсэд, манай лаборатори урт хугацааны найдвартай түнш, сайн хамтрагч тань байх хараатайгаар ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл

  • Мэргэжлийн болон салбар дамнасан судалгааг хийх
  • Судалгааны болон мэргэжлийн ур чадварын сургалт зохион байгуулах
  • Mongolian journal of Weather, Climate and Environment сэтгүүл эрхлэх
  • Байгаль, цаг уурын танин мэдэхүйн сэтгүүл эрхлэх
  • Мөн нийгмийн үйлчилгээнд зориулж мэргэжлийн зөвлөгөө өгөх, хамтын болон захиалгат судалгаа шинжилгээ хийх, сургалт явуулах, судалгаанд суурилсан хэрэгцээт мэдээ мэдээллээр хэрэглэгчдийг хангах                                                                                                                                                                                                                                                                                                    

Түүхэн замнал

2016 онд МУИС судалгааны сургууль болох зорилтын хүрээнд тухайн үеийн эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан захирал Б.Болдгив, болон МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, ХШУИС-ийн захирал Н.Баатарбилэг нарын батламжаар шинээр лабораториуд байгуулагдах болсны нэг нь Ус, цаг уур, цэвдэг судлалын лаборатори (Climate and Permafrost Laboratory) юм.

Лабораторийн логог   2018 оны 09 сарын 07-нд нээлттэй уралдаан зарлаж ,цаг уурын ангийн төгсөгч Ш.Лазинагийн зохиосон лого түрүүлсэн ба лабораторийн оюутныг тус оны 10 дугаар сарын 7-нд сонгон  шалгаруулан авч,  албан ёсны нээлтийг 2018 оны 11-р сарын 1-нд МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал  Б. Очирхуяг, ХШУИС-ийн захирал Н.Баатарбилэг, ХМТ-ийн эрхлэгч Б. Барсболд, багш Л. Жамбажамц нарын зочид төлөөлөгчдийн хамт, лабораторийн эрхлэгч Э.Мөнхцэцэг, лабораторийн үндсэн бүрэлдэхүүн Б.Ганболд, Ш. Отгонсүрэн нар, Лабораторийн 7 оюутны бүрэлдэхүүнтэй хийж тус лабораторийн шавыг анхлан тавьсан .

121212

Лабораторийн лого

Ус, Цаг уур, Цэвдэг судлалын лабораторийн логоны агуулгад

1.Цэлмэг хөх тэнгэр
2. Нарны тусгал, цацраг
3. Үүл: Энэ үүлний хэлбэр нь Монгол орны газрын зургийг илтгэнэ.
4. Аянга цахилгаан
5. Цас мөсөн талст
6. Ус, газрын хэвлий
7. МУИС-ын үндсэн логоны хэсэг багтана.

Зохиогч: Ш.Лазина

logo explain